API Тусгай зөвшөөрлийн гэрээ

Энэхүү Үйлчилгээний гэрээ (цаашид "Гэрээ" гэх) нь https://crex24.com хаягаар хандаж болох CREX24 вэбсайтыг (цаашид "Вэбсайт" гэх) ашиглах үйлчилгээний нөхцөлийг (цаашид "Үйлчилгээний нөхцөл" гэх) тодорхойлж өгсөн. Вэбсайтыг хэрэглэхээс өмнө тухайн хүн (цаашид "Үйлчлүүлэгч" гэх) Үйлчилгээний нөхцөлийг уншиж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хэрэв Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Гэрээний үүргээ хүлээхгүй гэж байгаа бол Вэбсайтын хэрэглээгээ яаралтай зогсоох шаардлагатай.

Энэхүү API Тусгай зөвшөөрлийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх) CREX24-с олгосон, тусгай зөвшөөрөлтэй API, мэдээлэл, баримт бичигт хандах Үйлчлүүлэгчийн (цаашид "Зөвшөөрөл эзэмшигч" гэх) эрхийг тодорхойлж өгдөг. CREX24 API-г хэрэглэж байгаа тохиолдолд Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол API ашиглах боломжгүй.

API нь зохиогчийн эрх, олон улсын зохиогчийн эрхийн гэрээ, мөн оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан.

1. Ерөнхий нөхцөл

1.1 "Програм хангамжийн интерфэйс" буюу "API" нь CREX24-ийн хөгжүүлсэн төрөл бүрийн сан, хэрэгсэл, эх код, нийтэлсэн техникийн үзүүлэлт, баримт бичгийн цогц юм. CREX24 нь Зөвшөөрөл эзэмшигчдэдээ шинэчлэл эсвэл API нэмэлтүүдийг олгож болно.

1.2 Баримт бичигт (үүгээр хязгаарлагдахгүй) программистын гарын авлага, материал, API-д шаардлагатай бусад мэдээлэл зэрэг орно.

2. Тусгай зөвшөөрөл

Энэхүү Гэрээний нөхцөлийн дагуу CREX24 нь API-г зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувийн хэрэглээнд ашиглуулах зорилгоор зөвшөөрөл эзэмшигчид хязгаарлагдмал, онцгой бус, шилжүүлэх эрхгүй (дамнан зөвшөөрөл өгөх эрхгүй) зөвшөөрлийг олгодог (CREX24 бүтээгдэхүүнтэй ажиллах програм боловсруулах зорилгоор).
Зөвшөөрөл эзэмшигч нь гуравдагч талд API тараах, зөвшөөрөл өгөх эсвэл шилжүүлэх эрхгүй.

3. Бусад эрх, хязгаарлалт

3.1 Зөвшөөрөл эзэмшигч нь энэ Гэрээний дагуу API-г зөвхөн ашиглах зорилгоор хуулж болно.

3.2 Урвуу инженерчлэл. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээгээр олгосон онцгой зөвшөөрлөөс бусад тохиолдолд API эх кодыг өөрчлөх эрхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь API-г боловсруулж, задлах, өөрчлөх, өөр аргаар API-г бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ерөнхийд нь хүлээн зөвшөөрөгдсөн танилцуулгын хэлбэрээр багасгах, энэ Гэрээ эсвэл холбогдох хуульд зааснаас бусад тохиолдолд бууруулах боломжгүй юм.

3.3 API-г илүү үр дүнтэй хэрэглэх үүднээс нэмэлт хөгжүүлэлтийн хэрэгсэл болох хөрвүүлэгч эсвэл бусад програм ("Гуравдагч талын програм") шаардагдаж болох юм. Зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү програмыг, мөн хэрэглэх зөвшөөрлийг худалдаж авах хариуцлагыг ганцаар хүлээнэ. CREX24 нь Зөвшөөрөл эзэмшигч гуравдагч талын програм ашиглахтай холбоотой ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд баталгаа гаргаж өгөхгүй.

3.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд энэхүү Гэрээнд заасан эрхээ шилжүүлж болохгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь CREX24 худалдааны тэмдэг эсвэл худалдааны нэрийг ашиглах ёсгүй. CREX24 нь энэхүү Гэрээнд тусгагдаагүй бүх эрхийг хадгална.

3.5 Зөвшөөрөл эзэмшигч нь ямар нэгэн бүтээгдэхүүн, технологийг бүтээх, ашиглах худдалдахаар API эсвэл CREX24 API ашиглан хөгжүүлсэн програм эсвэл бусад CREX24 API зөвшөөрөл эзэмшигчдийн API-д патент авахгүй.

4. Хөрөнгө

CREX24 үйлчилгээ нь патент, зохиогчийн эрх, худалдааны нууц, худалдааны тэмдэг болон оюуны өмчийн бусад эрх, API, түүнтэй холбоотой аливаа өөрчлөлтийг багтаасан өмчлөх эрхийг өөртөө хадгалдаг. CREX24 нь аливаа патент, зохиогчийн эрхийг бүртгэх онцгой эрхтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээнд заасны дагуу API-ийн өмчлөлгүй, зөвхөн энэхүү Гэрээний нөхцөлийн дагуу хязгаарлагдмал ашиглах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч байна.

5. Дэмжлэг

CREX24 үйлчилгээ нь энэхүү Гэрээнд заасны дагуу API-д техникийн дэмжлэг үзүүлэхгүй бөгөөд шинэчлэлт, алдаа засах эсвэл API өөрчлөлт зэрэг үйлчилгээ үзүүлдэггүй.

6. Нууцлал

6.1 API нь CREX24 үйлчилгээний үнэ цэнэтэй мэдээлэл, худалдааны нууцыг агуулдаг бөгөөд эдгээр нь CREX24-ийн өмч хэвээр үлддэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү мэдээллийг задлах, API-г зөвшөөрөлгүй ашиглахаас зайлсхийх ёстой.

6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь CREX24-ийн урьдчилан бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээний нөхцөлийг задруулах, сурталчлах, нийтлэхгүй байна. Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа хэвлэлийн мэдээ эсвэл нийтлэлийг CREX24-ээс урьдчилан хянуулж, бичгээр батална.

7. Баталгаат хугацаагүй

API ба баримт бичгүүдийг ямар ч баталгаа өгөхгүй "одоо байгаа" хэлбэрээр өгдөг. CREX24 нь API болон баримт бичиг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглахад тохиромжтой, согог, алдаанаас ангид гэдгийг батлахгүй. Нэмж дурдахад, CREX24 нь API болон баримт бичигт тасралтгүй нэвтрэх баталгаа өгөхгүй бөгөөд мөн ашиглалтын үр дүнгийн талаар ямар нэгэн баталгаа өгөхгүй.

8. Хязгаарлагдмал хариуцлагатай

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн компьютерийн системд гэмтэл учруулах, эсвэл API-г татаж авах, ашиглахтай холбоотой өгөгдөл алдагдахад бүрэн хариуцлага хүлээнэ. CREX24 нь аливаа онцгой, гэнэтийн, учирсан хохирол (үүнд хязгаарлалтгүйгээр оруулах, алдагдсан ашиг, ажлыг түр зогсоох, зогсоох, компьютерийн эвдрэл, гэмтэл, мэдээлэл алдагдах, бусад аливаа алдагдал, түүний дотор мөнгөний хохирлыг хариуцахгүй. эсвэл CREX24-т ийм хохирол учирч болзошгүй талаар мэдэгдсэн ч гэсэн API ашиглах боломжгүй, эсвэл үйлчилгээ үзүүлэх, эсвэл үйлчилгээ үзүүлэхгүй байх).

9. Алдагдал хохирлын баталгаа

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь CREX24 үйлчилгээ, түүний үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид эсвэл бусад түншүүд, ажилчдыг API-г ашиглахтай холбоотой гарсан аливаа хохирол, нэхэмжлэл, хууль ёсны зардлын хариуцлагаас чөлөөлөв.

10. Гэрээний хугацаа, дуусгавар болох

10.1 Хэрэв Зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээний аль нэг нөхцөлийг дагаж мөрдөөгүй бол уг нөхцөлийг зөрчсөнөөс учирсан хохирол, алдагдлын төлөө CREX24-т хариуцлага хүлээх болно.

10.2 Энэхүү гэрээг цуцалсны дараа Зөвшөөрөл эзэмшигч нь API-ийн хэрэглээг даруй зогсоож, API болон бичиг баримтын бүх хуулбарыг устгах эсвэл CREX24-т буцааж өгөх ёстой.

10.3 CREX24 нь Зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний нөхцөлийг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах эрхтэй. Зөвшөөрөл эзэмшигч нь CREX24-ийн энэ хүсэлтийг хүлээн авч, дагах үүрэгтэй.

11. Бусад

11.1 Энэхүү гэрээний нөхцөлийг зөрчих буюу дагаж мөрдөхгүй байх нь түүнийг цуцлахад хүргэдэг.

11.2 Гэрээний нөхцөлийн зөрчил илэрсэн тохиолдолд CREX24 нь Зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээнд хандах эрхийг нь өөрийн шийдвэрээр, ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр түр түтгэлзүүлэх (эсвэл хаах) эрхтэй.

CREX24 API-г суулгаж, хуулж эсвэл ашигласнаар Зөвшөөрөл эзэмшигч нь дээрх нөхцөлийг уншиж, ойлгосон бөгөөд зөвшөөрч буйгаа баталж байна.