Хэрэглэгчийн гэрээ

Энэхүү Үйлчилгээний гэрээ (цаашид "Гэрээ" гэх) нь https://crex24.com хаягаар хандаж болох CREX24 вэбсайтыг (цаашид "Вэбсайт" гэх) ашиглах үйлчилгээний нөхцөлийг (цаашид "Үйлчилгээний нөхцөл" гэх) тодорхойлж өгсөн. Вэбсайтыг хэрэглэхээс өмнө тухайн хүн (цаашид "Үйлчлүүлэгч" гэх) Үйлчилгээний нөхцөлийг уншиж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хэрэв Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Гэрээний үүргээ хүлээхгүй гэж байгаа бол Вэбсайтын хэрэглээгээ яаралтай зогсоох шаардлагатай.

Захиргааны зүгээс бие даан энэхүү нөхцөлийг өөрчлөх боломжтой. Гэрээний шинэ хувилбар нь вэбсайтад нийтлэгдсэн дариуд хүчин төгөлдөр болно. Үйлчлүүлэгч вэбсайтыг үе үе шалгаж, шинэ хувилбар гарсан үгүйг хянаж байх үүрэгтэй. Үйлчлүүлэгч эдгээр өөрчлөлт гарсны дараагаар вэбсайтыг ашигласаар байгаа бол эдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Үйлчлүүлэгч энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Вэбсайт хэрэглээг нэн дариу зогсоох шаардлагатай.

Ерөнхий нөхцөл, тодорхойлолт:

  • CREX24 (цаашид "Үйлчилгээ" гэх) нь криптовалют (токен, ico; цаашид "Криптовалют" гэх) арилжах онлайн платформ юм.
  • Үйлчилгээн дэрх арилжаанд байгаа криптовалютууд нь хэрэглэгчийн хүсэлтээр нэмэгдсэн. Үйлчилгээ үзүүлэгч нь санал болгож буй Криптовалюттай ямар нэг хамааралгүй бөгөөд ICO зохион байгуулагчид, криптовалют хөгжүүлэгчид, бизнес эрхлэгчид болон бусад криптовалютыг төлөөлөгч этгээдийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй болно.
  • Арилжах хэрэгслээ сонгосноор хэрэглэгч холбогдох бүх эрсдлийг ухамсарлаж, хариуцлага хүлээхээ баталгаажуулж байна (Криптовалютын үнийн бууралт, компанийн журмын дагуу Криптовалютыг жагсаалтаас хасах болон бусад эрсдэл).
  • Үйлчилгээний нөхцөл нь вэбсайтад хандах нөхцөл, мөн Үйлчилгээ үзүүлэгчээс олгож үйлчилгээг хэрхэн ашиглах нөхцөлийг заасан.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь эдгээр Үйлчилгээний нөхцөлийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь бүх үйлчлүүлэгчдэд эрх тэгш ханддаг ч, интернэт холболтын чанар бүгдэд ижил байхыг баталж чадахгүй.

Үйлчилгээний хандалт:

  • Үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлснээр та Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө гэдгээ хүлээн зөвшөөрч, 18-с дээш настай бөгөөд таны оршин буйгаа улсад энэхүү Үйлчилгээг авахыг хууль ёсоор зөвшөөрдөг болохыг баталж байна. Үйлчлүүлэгч мөн энэхүү Үйлчилгээг ашиглах явцдаа ямар нэг хууль бус үйлдэл хийх төлөвлөгөөгүй байгааг баталж байна.
  • Үйлчлүүлэгч нь бүртгүүлэх явцдаа үнэн зөв, сүүлийн үеийн, гүйцэт хувийн мэдээллээ олгосон гэдгээ баталж байгаа бөгөөд мэдээллээ тухай бүрт шинэчилж байхаа зөвшөөөрч байна.
  • Бүртгэлийн мэдээлэл болон данс руу нэвтрэх мэдээлэл зэргийг нууцлалтай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг бөгөөд аюулгүй байдал, зөвшөөрөлгүй хандалт гэх мэт өөрийн данстай холбоотой бүх үйлдэлд хариуцлага хүлээнэ.
  • Хэрэглэгчийн дансанд өөр хэн нэгэн нэвтэрсэн тохиолдолд нэн дариу Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх шаардлагатай.

Хандалтыг хязгаарлах:

  • Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс дансанд ямар нэгэн хууль бус үйлдэл гарсан гэж үзсэн эсвэл дансанд өөр хүн халдсан эсвэл Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн бол дансыг түр түтгэлзүүлнэ. Үйлчлүүлэгч дансандаа дахин нэвтрэх эрхээ авахын тулд Үйлчилгээний багтай холбогдох шаардлагатай.
  • Хэрэв Хэрэглэгч нь Үйлчилгээний хэвийн ажиллагааг тасалдуулах ямар нэгэн арга хэмжээ авсан нь илэрвэл хэрэглэгчийн дансыг түтгэлзүүлж, дансанд дахин нэвтрэх эрхийг нь хаах болно

Гуравдагч талын харилцаа:

  • Энэхүү гэрээг зөвшөөрснөөр Үйлчлүүлэгч нь бүх мөнгө, криптовалютын хууль ёсны эзэмшигч бөгөөд зарцуулах эрхтэй болохоо баталж байна.
  • Гуравдагч талын хөрөнгө ашиглан арилжаа хийж буй хэрэглэгчид гуравдагч талын өмнө цор ганцаар хариуцлага хүлээнэ. CREX24 нь хараат бус бөгөөд гуравдагч талын өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцагч тал болохгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгч гуравдагч талд гүйлгээний ямар нэгэн мэдээлэл олгохгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь гуравдагч талаас данс хаах ямар нэгэн хүсэлт эсвэл шаардлага хүлээн авдаггүй болно.

Эрсдлийн анхааруулга:

Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр Үйлчлүүлэгч Үйлчилгээг ашиглах явцад үүссэн алдагдлын өмнө өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.

Оюуны өмч:

Сайт дээр нийтэлсэн бүх материал, сайтаас олгож буй бүх үйлчилгээ Үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд эдгээрийг нийтлэх, тараах, хувилахыг хориглоно.

Мэдэгдэл:

  • Үйлчилгээг "бодит байдал"-д тулгуурлан үзүүлдэг. Үйлчилгээг тасалдалгүй үзүүлэхээр Үйлчилгээ үзүүлэгч ажилладаг. Гэсэн хэдий ч Үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн зогсоож болох техникийн алдаа гарахгүй гэсэн баталгааг Үйлчилгээг үзүүлэгч гаргаддаггүй болно.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчид гарсан аливаа хохирлын өмнө хариуцлага хүлээхгүй (зарим тохиололд Үйлчилгээ үзүүлэгч тухайн хохирол үүсэх гэж байгааг урьдчилан мэдэж байсан ч). Аюулгүй байдлын зөрчлийн үед Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны мэдээлэл гуравдагч талд алдагдсан байсан ч Үйлчилгээ үзүүлэгч үүнд хариуцлага хүлээхгүй.
  • Олон улсын интернэт сүлжээний тасалдал эсвэл байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үүссэн сүлжээний салалт, ямар нэгэн тасалдалттай холбоотой үүссэн аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй.

Нэмэлт:

ИБ, АНУ, Канад, Израйлаас бусад бүх оронд үйлчилгээ үзүүлдэг.

Холбоо барих:

Аливаа асуудал, маргаан, үл ойлголцол гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчийн Үйлчилгээний багтай холбогдоно уу.