FAQ

Ерөнхий асуултууд:

Криптовалют гэж юу вэ?

Криптовалют гэдэг нь хараат бус, блокчэйн технологит суурилсан тоон валют юм. Аль ч улсын төр гүйлгээг хянах эрхгүй.

Криптографик өгөгдлийн хамгаалалтын механизмын тусламжтай гүйлгээ хийж буй талуудын мэдээллийг авах ямар ч боломжгүй юм.

CREX24 гэж юу вэ?

CREX24 нь 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй криптовалютын бирж юм.

Энэ нь олон тооны виртуаль валютыг нэг дор нэгтгэсэн платформ.

CREX24 нь шимтгэл багатай тул арилжаалагчид ашгаа нэмэгдүүлэх боломжтой.

Бирж дээр депозит хийх, мөнгө гаргахад хязгаар байхгүй.

ИБ, АНУ, Канад, Израйлаас бусад бүх оронд үйлчилгээ үзүүлдэг.

Биткойн гэж юу вэ?

Биткойн хамгийн анхны криптовалют юм. Бусад ихэнх дижитал валют нь Биткойны нээлттэй эх код дээр суурилсан. Биткойн нь бусад криптовалютаас илүү хөрвөх чадвартай нь биткойноор фиат мөнгө эсвэл бараа/үйлчилгээ сольж авахад илүү хялбар байдаг.

Swap гэж юу вэ?

Swap гэдэг нь тохирсон үнээр нэг криптовалютыг нөгөөгөөр солихыг хэлнэ.

Нэг койныг зарж нөгөөг токеноор авахаас илүүтэйгээр нэг койныг хурдан шуурхай өөр нэг койноор солих юм. Энэ тохиолдолд эзэмшигч мөнгө үрэхгүй байхын тулд гүйлгээ хийх шаардлагатай.

Swap-ийг ихэнхдээ койн хөгжүүлэгчид хийдэг. Учир нь койны блокчэйнд томоохон техникийн өөрчлөлт хийх шаардлагатай байдаг.

Хэрэглэгчийн талаас ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй.

Swap хийх явцад депозит, мөнгө гаргалт, солилцоог түр зогсоодог.

Шинэ хэтэвчийг тохирууллаа. Койныг шинэ койн эзэмшигчид олгож, хуучин койнг хаслаа.

Дууссан дариуд депозит хийх, мөнгө гаргах, арилжах боломжтой болно.

Энэ бирж дээр ямар койныг дэмждэг вэ?

BTC (DASH/PIVX), ERC20, Waves токен ба TRX (TRC10) токен.

"Хөрөнгийн нийт үнэ цэнэ" гэж юу вэ?

Хөрөнгийн нийт үнэ цэнэ гэдэг нь хэрэглэгчийн нийт койн болон өнөөгийн ханшаар хөрвүүлсэн ам.доллар эсвэл BTC-рх токены ойролцоогоор авсан нийт үнэ цэнэ юм.

Валютуудын аль нэгийг арилжах боломжгүй байгаа тохиолдолд утга тэг байна.

Танайд гар утасны апп байгаа юу?

Google Play-с андройд аппыг татах боломжтой.

iOS апп-ыг одоогоор хөгжүүлж байна.

Данс болон хувийн мэдээлэл

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэлийн анкетыг бөглөнө үү:
  • Имэйл хаяг (вэбсайтад таныг танихад хэрэглэнэ)
    Gmail.com гэх мэт найдвартай имэйл үйлчилгээ үзүүлэгчид бүртгэлтэй имэйл хаягаа ашиглахыг танд зөвлөж байна.
  • Нууц үг
    Таны нууц үг том, жижиг үсэг болон тоо агуулсан багадаа 8 тэмдэгтээс бүрдэх ёстой.
  • Captcha
    Captcha-г анхааралтай бөгөөд хурдан бөглөнө үү.
  • үйлчилгээний нөхцөлийг уншина уу

"Бүртгүүлэх"-г дарна уу.

Танд имэйлээр илгээх зааврыг дагана уу.

Би имэйл авсангүй. Яах ёстой вэ?

Хэрэв биднээс имэйл танд очихгүй байгаа бол спам хавтас болон хэрэггүй имэйлээ шалгана уу.

Манай имэйл хаягийг хар жагсаалтад оруулаагүй болохыг шалгана уу.

Хэрэв 10 минутанд имэйл ирэхгүй бол дахин хүсэлт гаргана уу. Ингээд ирэхгүй бол манай техникийн дэмжлэгтэй холбогдоно уу: [email protected] .

Манай вэбсайтад данс үүсгэхдээ найдвартай имэйл үйлчилгээ үзүүлэгчид бүртгэлтэй имэйл хаяг ашиглахыг зөвлөж байна.

Gmail данс ашиглахыг зөвлөж байна.

Имэйл хаягаа өөрчлөх боломжтой юу?

Имэйл хаягаа өөрчлөхийн тулд та тухайн дансны эзэмшигч гэдгээ батлах шаардлагатай.

Манай техникийн дэмжлэгтэй холбогдоно уу: танд асуулт илгээх бөгөөд та ЗААВАЛ хариулах шаардлагатай.

Анхаар:

Хэрэв таны өмнөх имэйл хаяг ажиллахгүй байгаа эсвэл CREX24 имэйл танд очихгүй байгаа тохиолдолд л та имэйл хаягаа өөрчлөх боломжтой.

Хэрхэн арилжаа хийх вэ

Депозит хэрхэн хийх вэ?

Та бүртгүүлсний дараагаар дансаа криптовалют эсвэл фиат мөнгөөр (RUB, USD, EUR) цэнэглэх боломжтой.

Хэрэв та дансандаа криптовалют ашиглан депозит хийсэн бол "Данс" хуудсаа нээгээд, хэрэглэх койн/токеноо сонгоод, депозит тэмдэгт дээр дарж (зур. 1), танд зориулан үүсгэсэн имэйл хаягийг хуулна уу.

Энэ хаягийг зөвхөн депозит хийхдээ ашиглана уу. Эс бөгөөс та хөрөнгөө алдаж болзошгүй.

ERC-20 токены анхааруулга: зөвхөн үүссэн хаягийг ашиглана уу (зур. 2).

Депозит хийхдээ анхаарна уу: зарим токен болон койнууд нь хамгийн бага депозитын нөхцөлтэй байдаг. Шаардлагатай дүнгээс бага дүнгээр хийсэн депозит зөвхөн шаардлагатай дүнд хүрсний дараа л таны дансанд орно.

Депозит хийх явцад зарим койнууд тусгай таг шаарддаг (зур.3). Таг депозит хийхэд шаардлагатай. Эс бөгөөс койн таны дансанд орохгүй.

Хэрэв хаяг үүсэхгүй бол яах вэ?

Хэрэв таны сонгосон койны хаяг үүсээгүй бол

хуудсыг хэд хэдэн удаа дахин ачааллана уу. Хэрэв ингээд болохгүй бол техникийн дэмжлэгтэй холбогдоно уу.

Хэрэв санамсаргүй буруу койноор депозит хийсэн бол яах вэ?

Дедозит хийхдээ тун анхааралтай хандана уу. Хэрэв депозитыг алдаатай хийвэл гүйлгээг буцаах боломжгүй.

Та өөрөө дансанд депозит хийдэг тул таны олгосон бүх мэдээлэл (хаяг, дүн, шаардлагатай бол утга) үнэн зөв болохыг урьдчилан нягтлахыг анхааруулж байна.

Тикер болон койн эсвэл токены бүтэн нэрийг шалгана уу.

QIWI-р хэтэвч цэнэглэж байна

QIWI хэтэвчээр депозит хийх тохиолдолд хэрэв таны Зурвас хүчингүй эсвэл буруу байгаа бол төлбөр орохгүй болохыг анхаарна уу.

Дансны депозит хийх алхам:

  1. "Данс" хэсэгт валютаа сонгоод, "Депозит"-ыг дар. Төлбөрийн системээр QIWI-г сонго.
  2. Таныг QIWI хэтэвч рүү шилжүүлж байна. Тэнд та гүйлгээгээ баталгаажуулна уу.
  3. Мэдээллээ шалга: утасны дугаар (1), Зурвас (2), дүн (3). Өөрчлөлт хийх ёсгүй.

    Нэвтрэх шаардлагатай.
  4. Дараа нь "Төлөх"-г дар.
  5. Гүйлгээг баталгаажуулаад, төлбөрийг дуусга.

Хэрхэн мөнгө гаргаж авах вэ?

CREX24 данснаасаа мөнгө гаргахын тулд "Данс" хуудаст очино уу.

Мөнгө гаргах валютаа сонгоно уу. Мэдээллээ оруулна уу (хаяг, дүн, Төлбөрийн ID/Зурвас хэрэв шаардлагатай бол). (Зур. 1)

Үүний дараагаар таны мөнгө гаргах хүсэлтийг баталгаажуулах имэйл та хүлээн авна (зур. 2).

(Хэрэв та мөнгө гаргах хүсэлт гаргаагүй бол данснаасаа гүйлгээг цуцлаад, биржийн техникийн дэмжлэгтэй холбогдоно уу.)

Таны мөнгө гаргах хүсэлтийг имэйлээр баталгаажуулсны дараагаар вэбсайтын мөнгө гаргах цонх автоматаар нээгдэнэ (зур.3). Хэрэв танд 2ШБ байгаа бол та эхлээд баталгаажуулах кодыг оруулах шаардлагатай.

Хэрэв миний мөнгө гаргах хүсэлт цуцлагдсан эсвэл шийдвэрлэгдэхгүй байгаа бол яах вэ?

Хэрэв 30 минут өнгөрсөн ч таны мөнгө гаргалт баталгаажаагүй эсвэл хеш Тайлан хэсэгт гарч ирээгүй бол Техникийн дэмжлэгтэй холбогдоно уу.

Хэрэв таны мөнгө гаргах хүсэлт автоматаар цуцлагдсан бол мөнгө гаргах бүх нөхцөлийг хангасан эсэхийг шалга.

Мөнгө гаргах хүсэлт дараах нөхцөлүүдийг хангасан тохиолдолд хүчинтэй гэж үзнэ:

  1. Та хаягаа баталгаажуулсан.
  2. Таны дансны үлдэгдэл хангалттай байгаа (идэвхтэй захиалгуудыг оруулахгүй). Таслалын араас 8 орон биш 7 оронтой тоо оруулсан.
  3. Хэрэв та мөнгө гаргах хүсэлт гаргахад Зурвас оруулах шаардлага авсан бол үнэн зөв бөгөөд хамаатай мэдээлэл оруулсан эсэхийг шалга.
  4. Swap хийсний дараа хаяг өөрчлөгдөж болох тул мөнгө гаргах зөв хаяг оруулсан эсэхээ шалга.
  5. Хэрэв ETH гаргаж байгаа бол гэрээн дэх хаягийг ашиглаагүй эсэхээ шалга.

Хэрэв дээрх бүгд зөв байсан ч мөнгө гаргахад асуудалтай байгаа бол биржийн үйлчилгээний албатай холбогдоно уу.

Өөр бирж эсвэл хэтэвч рүү мөнгө гаргаж байгаа бол аль хаягийг ашиглах вэ?

Мөнгө гаргах явцад шаардлагатай талбаруудыг бөглөх ёстой. "Хаяг"-т мөнгө шилжүүлэх хэтэвч эсвэл вэбсайт/биржийнхээ одоогийн ажиллаж буй хаягийг оруулна.

Гүйлгээ амжилттай хийгдсэн ч таны нөгөө данс эсвэл хэтэвчинд гүйлгээ ороогүй бол та зөв хаяг ашигласан эсэхээ шалгана уу.

Та манай бирж/вэбсайтын Үйлчилгээний албатай холбогдож болно. Асуудал нөгөө талд байж болзошгүй бөгөөд тэд дансанд орлого ороход тусалж чадна.

CREX24 нь мөнгө гаргахдаа оруулсан таны хаягт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Та хаягаа өөрөө оруулдаг тул хүчин төгөлдөр хаяг эсэхийг сайтар нягтлахыг сануулж байна. Хэрэв та хэтэвч рүү шилжүүлж байгаа бол холбоос зөв эсэхийг урьдчилан шалгана уу.

Мөнгө гаргах явцдаа буруу мэдээлэл ашигласан бол би яах ёстой вэ?

"Мөнгө гаргахыг баталгаажуулах"-ыг дармагц мөнгө гаргах явц автоматаар эхэлнэ. Харамсалтай нь үүнийг зогсоох ямар ч аргагүй.

Хэрэв та хүчингүй хаяг руу мөнгө шилжүүлсэн бол хүлээн авагчийг олох ба/эсвэл холбоо барих арга зам олно уу.

Хэрэв та өөр бирж рүү хүчингүй эсвэл хоосон таг эсвэл тайлбартай гүйлгээ хийсэн бол компанитай холбогдож, TxID мэдээллийг өгнө үү. Ингэснээр тэд таны мөнгийг буцаан олгох боломжтой.

BTC гаргах явцад нэг баталгаажуулалт авах гэж яагаад ингэж их уддаг вэ?

Сүлжээний ачаалал болон сүлжээний дундаж шимтгэлийн дүнгээс хугацаа хамаардаг.

https://bitinfocharts.com/comparison/bitcoin-transactionfees.html

Гүйлгээг блокчэйнд илгээсэн дариуд мөнгө гаргах сүлжээний дундаж шимтгэлийн дүн хэт өссөн бол мөнгө гаргах явц удаан явагдах боломжтой.

Нэг баталгаажуулалт хийгдмэгц гүйлгээ амжилттай болно.

Би яагаад мөнгө гарган авч болохгүй байгаа вэ?

  1. Нууц үг өөрчилснөөс 72 цагийн дотор мөнгө гаргах боломжгүй. Мэдэгдлийг танд имэйлээр илгээнэ.
    Хэрэв та шинэ нууц үгийн хүсэлт гаргаагүй бол Үйлчилгээний албатай холбогдоно уу.
  2. Таны данстай холбоотой сэжиг бүхий үйлдэл хийгдсэн байж болзошгүй.

Аюулгүй байдлын үүднээс мөнгө гаргахыг хязгаарласан байж болно. Үйлчилгээний албатай холбогдоно уу.

Хэрхэн захиалга хийх вэ

Худалдаж авах/худалдах койн/токеноо сонгоно уу.

Сонгосон койныхоо "Маркет" хуудас руу очино уу (зур. 1)

Худалдаж авах/худалдах анкет байгаа (зур .2)

Таны койны нийт дүн захиалга хийхэд хангалттай байгаа эсэхийг шалга.

"Үлдэгдэл" ба "Хамгийн сайн үнэ/тендэр"-ийг дарж, "Дүн" ба "Үнэ"-г өөрөө эсвэл автоматаар бөглөнө (зур. 3).

Зөвшөөрсөн захиалгын хамгийн их/бага дүн?

Койн болон арилжааны хослолоос хамаарч хамгийн их/бага дүн ялгаатай байдаг.

https://api.crex24.com/v2/public/instruments?filter=BTT-BTC,DOGE-BTC

Дүнг "minVolume" талбараас харна уу.

Захиалгын дээд хэмжээ 999,999,999 койн/токен.

Үлдэгдэл яагаад хамгийн сүүлийн дүнгээр шинэчлэгдээгүй байна вэ?

Үлдэгдэл яагаад буруу дүн харуулж байгааг ойлгохын тулд дараах зүйлүүдийг шалгана уу:

"Тайлан" хуудсыг нээгээд, "Миний захиалга" хэсэгт таны захиалга идэвхтэй байгаа эсэхийг харж болно. Хэрэв тийм бол гүйлгээ хэсэгчилэн хийгдсэн байж болох юм.

Энэ тохиолдолд та таны захиалга дуусах хүртэл хүлээх шаардлагатай. Гүйлгээ бүрэн хийгдсэний дараа та бүрэн дүн хүлээн авна.

Мөн Арилжааны хураамжийг шалгах нь чухал .

Захиалга хурдан хийгдэхэд юу нөлөөлдөг вэ?

Захиалга хийгдэх хугацаа хэрэглэгчээс хамаардаг.

Хэн нэгэн захиалгыг худалдан авмагц захиалга хийгддэг.

Валютын үнэ захиалга хийхэд нөлөөлдөг үү?

Тийм. Үүнээс шууд хамааралтай.

Захиалга хэрхэн хийгддэг вэ?

  1. Үйлчлүүлэгч захиалга гаргаснаар.
  2. Өөр нэг үйлчлүүлэгч захиалгын үнээр койн авна/зарна.
  3. Авсан/зарсан койны дүнгээс хамаарч, захиалга бүрэн эсвэл хэсэгчлэн хийгддэг.
  4. Хэрэв хэсэгчилэн хийгдсэн бол бүрэн болтол эсвэл цуцлагдтал байна.

Гүйлгээнд оролцогчид хэн бэ?

  • Маркет бүтээгч ("Бүтээгч"). Бүтээгч нь маркет дээр гүйлгээ хийхээс өмнө захиалга үүсгэнэ (авах эсвэл зарах). Энэ нь зах зээлд хөрөнгө үүсгэдэг (захиалгын сан бий болно).
  • Маркет авагч ("Авагч") нь зах зээлийн одоогийн саналаар гүйлгээ хийдэг.&e;

Дэмжлэг, аюулгүй байдал

Үйлчилгээний албатай Skype/Viber/Telegram/WhatsApp эсвэл өөр дуут шуудангаар холбогдох боломжтой юу?

Харамсалтай нь үгүй. Харин Үйлчилгээний албанд дараах хаягаар илгээсэн имэйлд бид заавал хариу өгдөг:

https://crex24.com/contact

Бид ямар нэгэн шалтгаангүйгээр үйлчлүүлэгчид рүү залгадаггүй, мөн CREX24-ийн өмнөөс аливаа арилжаа, саналын тохиролцоо хийдэггүй болно.

Залилан мэхлэгчид биржийн төлөөлөгч мэтээр тантай ярьж болох юм.

Хариу өгөхөд хэр удах вэ?

CREX24 Үйлчилгээний алба нь 24 цагийн турш ажилладаг бөгөөд таны асуултад 24 цагийн дотор хариулна.

Үйлчилгээг Англи ба Орос хэлээр үзүүлдэг.

Би дансаа хэрхэн хамгаалах вэ?

Хүчтэй нууц үг ашиглаарай.

2ШБ (2 шатлалт баталгаажуулалт) идэвхжүүлэх: Миний данс - Аюулгүй байдлын цонх хэсэгт оч.

Нөөц кодоо хадгалахаа мартуузай.

2ШБ (2 шатлалт баталгаажуулалт) гэж юу вэ?

Нэвтрэхэд аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн нэвтрэх код болон нууц үг ашиглана уу. Үүний тулд Google Authenticator апп шаардлагатай.

Хэрэв миний 2 шатлалт баталгаажуулалт ажиллахгүй байвал би яах ёстой вэ?

Хэрэв Google Authenticator апп-р үүссэн код ажиллахгүй байвал утасныхаа огноо, цагийн тохиргоог шалгана уу.

Google Authenticator 2ШБ-д хандах боломжгүй бол яах вэ?

Та Техникийн албатай холбогдож, асуултуудад хариулах хэрэгтэй.

Таныг данс эзэмшигч мөн гэдгийг баталгаажуулахын тулд эдгээр асуултууд нь заавал шаардлагатай.

Таныг асуултуудад хариулсны дараагаар та хүлээлгэнд орно.

АНХААР! Дансаа аюулгүй хадгалахын тулд өөрийн мэдээллээ гуравдагч тал/танихгүй хүмүүстэй хуваалцахгүй байх хэрэгтэй.

Хэрэв та шинэ үйлчлүүлэгч бол танд дансны идэвхтэй гүйлгээ байхгүй бөгөөд Google Authenticator 2ШБ-даа хандаж чадахгүй байгаа бол шинэ данс үүсгэхийг зөвлөж байна.

Нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

  1. Хэрэв та нууц үгээ мартсан бол "Нууц үг сэргээх" дээр дарж, хялбархан сэргээж болно.
  2. Бүртгүүлэхдээ оруулсан идэвхтэй имэйл хаягаа "Имэйл" талбарт оруул.
  3. Танд имэйлээр заавар очино.
  4. Нууц үгээ солихтой холбоотой имэйлийг хүлээн аваад баталгаажуулалтын кодыг оруул.
  5. Жижиг, том үсэг, тооноос бүрдэх багадаа 8 тэмдэгт бүхий нууц үг үүсгэ.
  6. Шинэ нууц үгээ баталгаажуул.

Шинэ нууц үгээрээ дансандаа нэвтэр.

Танай үйлчилгээг урт хугацааны хэтэвчээр ашиглаж болох уу?

Манай биржийн компани CREX дансыг урт хугацааны хэтэвчээр ашиглахыг дэмждэггүй. Үүнийг зөвхөн арилжаа хийх явцад түр хэтэвчээр ашиглах ёстой.

Мөнгө гаргахад аливаа алдаанаас зайлсхийх үүднээс урт хугацаанд хадгалах зорилгоор хуримтлуулахгүй байхыг зөвлөе.

Бид таны хөрөнгийг аюулгүй хадгалах бүх шаардлагатай алхмыг авдаг. Гэсэн хэдий ч биржийн сайтууд цахим халдагчдын бай үргэлж байдаг гэдгийг санаарай.

Баталгаажуулалт

Та фиат мөнгө депозит хийхийн тулд баталгаажуулах явцыг давах ёстойг анхаар.

Депозит хийхэд ашиглаж болох хэд хэдэн төлбөрийн систем байдаг.

ePay эсвэл QIWI баталгаажуулалт шаарддаггүй.

WebMoney ба Yandex.Money-р депозит хийж байгаа тохиолдолд дараах баримт бичгийг байршуулах шаардлагатай:

– Пасспорт/ID

– Таны хувийн дансны зураг (таны царайны ард төлбөрийн системийн хуудас харагдаж байхаар, ингэхдээ дансны дугаар хуудас дээр бүтэн харагдаж байхаар)

Mastercard эсвэл Visa ашиглан депозит хийж байгаа тохиолдолд дараах баримт бичиг шаардлагатай:

– Пасспорт/ID

– таны банкны картны зураг (гүйлгээ хийхэд ашигласан)

– таны байрны төлбөрийн тооцооны хуудас

– иргэний үнэмлэх эсвэл паспортныхоо эхний хуудсыг царайныхаа хажууд бариад авахуулсан зураг

– банкны картаа бариад авсан селфи

Анхаар! Энэ мэдээлэл тод харагдаж байх ёстой. Зөвхөн эх баримт бичиг.

Дансандаа депозит хиймэгц, баталгаажуулах заавар бүхий имэйл хүлээн авна.

Фиат мөнгө гарган авахад баталгаажуулалт шаардлагагүй. ePay, WebMoney, QIWI, Yandex.Money зэрэг төлбөрийн системүүд ашиглаж болно.

Дансаа имэйлээр блоклох

Энэ функц нь данс хакердуулсан эсвэл хакердуулж байна гэж бодож байгаа үйлчлүүлэгчдэд зориулагдсан. Хэрэв таны дансанд ямар нэгэн сэжигтэй үйлдэл илэрвэл блоклоно уу.

Таны дансанд хандах, депозит/мөнгө гаргах, данснаас арилжаа хийх боломжгүй болно.

Блокоос гаргахын тулд Үйлчилгээний албатай холбогдоно уу.

Санамсаргүй байдлаар дансаа блоклохгүй байх арга хэмжээг авна уу.

Нэмэлт мэдээлэл

Танай түншийн хөтөлбөрийн нөхцөл юу вэ?

Манай биржийн талаарх мэдээллийг бусадтай хуваалцах хүсэлтэй байгаа бол танд түншийн хөтөлбөрөө санал болгож байна.

https://crex24.com/settings/affiliate

Нийтлэх зорилгоор холбоос үүсгээд, хуулан ав (зур. 1 ба 2):

Дараах үйлдлийг хийсэн тохиолдолд таны түншийн дансанд хөрөнгө орно:

  • Арилжаа (арилжааны шимтгэлийн 50%)
  • Тоглоом тоглох (Шоо) (шидэх бүрт бооцооны 1%)
  • Криптовалют гарган авах (мөнгө гаргах хураамжийн 50%)

Та хүссэн үедээ үүсгэсэн холбоосоо устгаж болно (зур. 3).

Гоожуур гэж юу вэ?

"Гоожуур үүсгэх" функцийг анх койн хөгжүүлэгчдэд зориулж бүтээсэн ч дурын үйлчлүүлэгч хүсвэл гоожуур бүтээж болно.

Та гоожуур (faucet) бүтээснээр ямар нэгэн орлого олохгүй болохыг анхаарна уу.

Энэ функц нь токен болон койны хэрэглээг идэвхжүүлэх, түгээмэл хэрэглээ болгоход зориулагдсан.

Түншийн хөтөлбөрт гоожуур орсон уу?

Үгүй. Гоожуураас бирж ямар нэгэн шимтгэл авдаггүй. Тиймээс түншүүдтэй ашиг хуваах боломжгүй.

Койн устгах

Таны хөрөнгийн нийт үнэ цэнэ захиалгын хамгийн бага дүнгээс бага бол койн шатааж болно. Нийт дүн нь захиалгын хамгийн бага дүнгээс их бол шатаах боломжгүй.

Худалдах боломжгүй койныг татан буулгах зорилгоор шатаах функцийг бүтээсэн.

Та үлдсэн койноо дараах тохиолдолд шатааж болно:

  • Танд идэвхтэй арилжааны хослол байгаа
  • Та худалдах боломжгүй болсон: Ө.х: захиалгын хамгийн хэмжээнд хүрэхэд хангалтгүй байна
  • Таны дансанд худалдахыг хориглосон байна
  • Аль ч койны шатаах дээд оролдлогоос хэтрээгүй байна: 24 цагийн дотор 5 удаа (жишээ нь: хэрэв та "Шатаах"-ыг дарж, цуцалсан бол энэ нь нэг оролдлогоор тооцогдож, танд 4 оролдлого үлдэнэ)

Би биржийн хэтэвчийг ашиглан, олборлолт хийж болох уу?

Олборлохыг хорьдоггүй ч койн алдах эрсдлийн улмаас дэмждэггүй.

Хэтэвчээ ашиглан олборлолт хийсний дараа, биржийн данс ашиглан депозит хийхийг зөвлөж байна.

ERC20 токен жагсаалтаас гарсан бол яах вэ?

Хэрэв токен хасагдсан бөгөөд бусад биржийн вэбсайтад арилжагдахгүй байгаа бол та гуравдагч тал/програмын хэтэвч рүү шилжүүлж болно.

Эдгээр хэтэвчний мэдээлэл амархан олддог.

Жишээ: https://medium.com/swlh/guide-to-storing-erc-20-tokens-on-popular-wallets-be193e9279dc

Миний хэтэвчийн холбоос зөв эсэхийг би яаж мэдэх вэ?

  1. Хэтэвчээ нээ.
  2. Алдаа засах цонхыг нээнэ үү.
  3. "Одоогийн блокын тоо"-г цонхноос ол.
  4. "Console"-д очоод, "блокхешавах" коммандад авсан блокын дугаараа бичээд, "Оруулах"-ыг дар.
  5. Хеш код авмагцаа койны цонхонд очоод хайлтын хэсэгт оруул. Өгөгдөл хоорондоо хамааралтай байна уу шалга (одоогийн өгөгдөл ба хеш).

Койн яагаад хаагдсан бэ?

Койн хаагдах хэд хэдэн шалтгаантай:

  • Засвар хийх (койн шинэчлэлт хийх, SWAP, форк гэх мэт)
  • Хөгжүүлэгчийн хүсэлтээр
  • Хөтөч бүрэн ажиллахгүй
  • Жагсаалтаас гаргах
  • Койны сүлжээнд гарсан халдлага (51%, ба бусад)

Койныг хасах (жагсаалтаас)

Бирж дээр ашигладаг жагсаалтаас гаргах 2 арга:

  • Жагсаалтаас гаргах стандарт явц
  • Жагсаалтаас "Үхмэл" койныг гаргах

Койныг дараах шалтгаанаар биржээс гаргаж болох юм:

  • Хуучин койныг шинэ холбоост шилжүүлснээр хардфорк
  • Койн Swap
  • Койны блокчэйнд хийсэн халдлага
  • Койны вэбсайт эсвэл хөтчид урт хугацаанд хандах боломжгүй байх

Биржээс койныг бүхэлд нь устгахаас өмнө 30 хоногийн хугацаа өгдөг бөгөөд энэ хооронд үйлчлүүлэгч хөрөнгөө гарган авах боломжтой.

Ямар тохиолдолд койныг үхмэл гэж үздэг, жагсаалтаас гаргах яаж явагддаг вэ?

Койныг дараах тохиолдолд хасна:

Урт хугацаанд гарсан сүлжээний тасалдал.

Хөгжүүлэгч нь ёс зүйд нийцээгүй эсвэл залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй

Хөгжүүлэгч койныг хаясан, үргэлжлүүлэхээ больсон.

Койны блокчэйнд гарсан халдлага эсвэл Койны програм хангамжийн алдаанаас үүдэн хохирол авсан хэрглэгчдэд Хөгжүүлэгч нөхөн олговор олгож чадаагүй

Хөгжүүлэгч гуравдагч талын оюуны өмчийн эрхийг зөрчсөн

Биржийн токеныг ихэвчлэн "үхмэл" койныг нөхөхөд ашигладаг.

Үүнийг "үхмэл" койны нөхөн олговор гэж үздэг.

Хассан койныг жагсаалтад оруулахад авсан төлбөрийн зарим дүнг CREX токен рүү хөрвүүлж, хасагдах гэж байгаа койнтой үйлчлүүлэгчдэд өгдөг.

Нөхөн олголтыг хасалтын дараа удалгүй шилжүүлнэ.

Бусад биржүүд койныг хасаад л болдог бол бид үйлчлүүлэгчиддээ төлбөрийг хуваан олгодог.

Үнэгүй жагсаалт. Санал хураалтын жагсаалтад аль койныг сонгохыг хэрхэн шийддэг вэ?

  • Койныг CMC дээр бүрэн жагсаасан байх ёстой
  • Манай 1000+ хэрэглэгчидээр (Twitter/Telegram/Discord)

Хэрэглэгчдийн тоо их байх тусам боломж нэмэгдэнэ.