Жагсаалтаас гаргах бодлого

Энэхүү баримт бичгээр Crex24-ын захиргаа (цаашид "Бирж" гэх) болон криптовалютын хөгжүүлэгч (зохийн байгуулагч, эзэмшигч) (цаашид "Хөгжүүлэгч" гэх) хоорондын харилцааг зохицуулах бөгөөд Биржээс криптовалют (эсвэлэ токен, цаашид "Койн" гэх) устгах нөхцөл, журмыг үүнд тусгасан.

Бирж дээр койны арилжааг тасралтгүй явуулах зорилгоор шаардлагатай цогц мэдээллийг яаралтай өгөх хүсэлтийг Хөгжүүлэгчийн зүгээс Биржийн ажилтнуудад тавьж болно. Дараах арга хэмжээнүүдийн мэдэгдэл байхгүй бол Койныг Биржээс устгаж болно.

  • шинэчлэл
  • форк
  • койны блокчэйн дэх халдлага
  • вэбсайт эсвэл койн илрүүлэгчид хандах боломжгүй

Дараах тохиолдолд койныг крипто биржээс устгах болно:

  • Урт хугацаанд сүлжээ тогтворгүй байсан
  • Арилжаа хийгдээгүй 30-с дээш өдөр болсон
  • Хөгжүүлэгч нь ёс зүйд нийцээгүй эсвэл залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй
  • Хөгжүүлэгч Койныг дэмжихээ байсан
  • Койны блокчэйнд гарсан халдлага эсвэл Койны програм хангамжийн алдаанаас үүдэн хохирол авсан хэрглэгчдэд Хөгжүүлэгч нөхөн олговор олгож чадаагүй
  • Хөгжүүлэгч гуравдагч талын оюуны өмчийн эрхийг зөрчсөн.

Криптовалютын блокчэйнд гарсан халдлагаас болж Биржэд үүссэн хохирлыг криптовалют хөгжүүлэгч нөхөн төлөх үүрэгтэй. Бирж нь нөхөн төлбөрөө бүрэн автал криптовалютын хэтэвчийг лацдах эсвэл нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан криптовалютыг Биржийн жагсаалтаас хасах арга хэмжээ авах эрхтэй. Хөгжүүлэгчид хариуцлагаа хүлээгүйгээс шалтгаалан хэрэглэгчид Биржийн захиргаанд гомдол гаргасан тохиолдолд Бирж мэдэгдэх бөгөөд Хөгжүүлэгч нь гомдол бүрт хариулах үүрэгтэй.

Койныг Биржээс устгахаас өмнө 30 хоногийн хугацаа өгдөг бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчид хөрөнгөө татаж авах боломжтой. Гэмтсэн блокчэйнтэй койнд ижил хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд үлдэгдлээ Биржийн токеноор солих боломжтой.

Койныг жагсаалтаас гаргасан тохиолдолд Хөгжүүлэгчид жагсаалтын хураамжийг нөхөн төлөхгүй болно.