МУГХЭ бодлого

Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг бодлого (МУГХЭ бодлого)

Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгийг бэлэн мөнгө эсвэл хөрөнгө оруулалт болгон хувиргаж, хууль ёсны эх үүсвэр мэт харагдуулахыг хэлнэ.

Ерөнхий нөхцөл

Энэхүү Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг бодлого (цаашид "МУГХЭ бодлого") нь мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх CREX24-ийн журам, механизмыг тусгаж өгсөн. CREX24 нь дараах журмыг мөрддөг:
  • гэмт хэрэгтэн эсвэл/болон террористуудтай бизнесийн харилцаанд орохгүй байх;
  • гэмт хэрэгтэн эсвэл/болон террористуудын үйл ажиллагаанаас бий болсон гүйлгээг боловсруулахгүй байх;
  • гэмт хэрэгтэн эсвэл/болон террористуудын үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг үүсгэхгүй байх;

Баталгаажуулалтын журам

CREX24 нь мөнгө угаах гэмт хэргийн эсрэг стандарт болон Үйлчлүүлэгчээ мэдэх журмын дагуу өөрийн журмыг гаргана.

CREX24-ийн үйлчлүүлэгчид нь баталгаажуулалтын процедурыг гүйцэтгэх шаардлагатай (улсаас олгосон биеийн байцаалтын бичиг баримт: пасспорт эсвэл иргэний үнэмлэх). CREX24 нь МУГХЭ журмын дагуу Үйлчлүүлэгчээс биеийн байцаалтын мэдээлэл цуглуулах эрхтэй. Энэхүү мэдээллийг CREX24-ийн нууцлалын бодлогын дагуу боловсруулж хадгалдаг.

CREX24 үйлчлүүлэгчээс 2 дахь баримт бичгийг хүсэж болох юм. Үүнд: банкны тодорхойлолт, сүүлийн 3 сарын байрны төлбөр төлсөн баримт (энэ баримт дээр үйлчлүүлэгчийн нэр, оршин суугаа хаяг нь байна).

CREX24 Үйлчлүүлэгчийн баримт бичгийг хянаж үзээд, тухайн Үйлчлүүлэгч аюултай эсвэл сэжигтэй байна гэж үзвэл нэмэлт баримт бичиг шаардах эрхтэй.

Хэрэв Үйлчлүүлэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн эсвэл тэдний үйлдэл сэжигтэй санагдсан тохиолдолд CREX24 нь Үйлчлүүлэгчээс шинэчлэгдсэн баримт бичгийг (өмнө авч, баталгаажуулж байсан ч) шаардах эрхтэй.

Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ажилтан

Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ажилтан нь МУГХЭ журмын хэрэгжилтийг хянах зорилготой CREX24-ийн ажилтан юм. Тэрээр дараах үүрэгтэй:
  • Үйлчлүүлэгчийн биеийн байцаалтын мэдээлэл цуглуулах;
  • холбогдох хууль, журмын дагуу шаардлагатай бүх тайланг үүсгэж, хянаж, мэдүүлж, хадгалахтай холбоотой дотоод журам боловсруулж, шинэчлэх;
  • гүйлгээ хянах, Үйлчлүүлэгчийн хэвийн ажиллагаанаас гажсан үйлдэлд дүн шинжилгээ хийх;
  • баримт бичиг, файл, анкет, бүртгэл хадгалах, хайж олох бүртгэлийн удирдлагын системийг танилцуулах;
  • эрсдлийн үнэлгээг байнга шинэчлэх.

Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ажилтан нь мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон бусад хууль бус арга хэмжээнээс сэргийлэх эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах эрхтэй

Гүйлгээ хянах

Үйлчлүүлэгчийн гүйлгээг хянах, цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь эрсдлийн үнэлгээ хийх, сэжиг бүхий гүйлгээг илрүүлэх арга хэрэгсэл юм. Хэрэв мөнгө угаах гэмт хэргийн сэжигтэй тохиолдол гарвал CREX24 нь бүх гүйлгээг хянахаа гадна, дараах эрхтэй:
  • эрх бүхий хуулийн байгууллагт сэжиг бүхий гүйлгээний талаар мэдэгдэх;
  • Үйлчлүүлэгчээс нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардах;
  • Үйлчлүүлэгчийн дансыг түр болон бүр мөсөн хаах.

Мөн дээр дурдагдаагүй бусад арга хэмжээ орно. Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ажилтан нь өдөр бүр Үйлчлүүлэгчийн гүйлгээг хянаж, сэжиг бүхий гүйлгээ үгүй, мөн цааш мэдэгдэх эсэхийг шийддэг.

Эрсдлийн үнэлгээ

Олон улсын шаардлагын дагуу CREX24 нь мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхтэй тэмцэхэд эрсдэлд суурилсан аргыг хэрэглэдэг. Тиймээс тодорхойлсон эрсдлээс хамаарч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нөөцийн үр дүнтэй аргаар хэрэгжүүлдэг.